Далайн төвшнөөс дээш 5130 метрийн өндөрт орших Памир, Заалайскын нурууны Юхина уулын оргилд Монголын уулчид амжилттай гарлаа. Багийн ахлагч гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Х.Батсайхан нар авиралтаа амжилттай гүйцэтгэсэн байна. Юхина оргил нь далайн төвшнөөс дээш 7134 метрийн өндөрт орших Ленин оргилын хойд салбар нуруунд байрладаг юм.