Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нисэх загварын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд болно. Дэлхийн шилдгүүд чуулах тус тэмцээний ач холбогдол нь аялал жуулчлал хөгжих, хүүхэд залуучууд сонирхон хичээллэх дур сонирхолыг төрүүлэхэд оршино. Тэртээ 1965 онд Дорнод аймагт анхны дугуйлангаа байгуулснаар манай улсад нисэх загварын спорт хөгжих сууриа тавьсан түүхтэй. Энэ спортоор хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол өнгөрсөн жил Польш улсад болсон ДАШТ-ээс Н.Номин мөнгөн медаль хүртсэн юм.