Монголын үндэсний бөхийн холбоо өчигдөр хуралдаж, допинг хэрэглэсэн гурван бөхийн барилдах эрхийг хассан ба улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найм (давтан хэрэглэсэн гэж) жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаярын барилдах эрхийг найман жилээр хаслаа.
Допинг хэрэглэсэн дээрх гурван бөх Улсын баяр наадам болон бусад барилдаанд барилдах нь өчигдрөөс хязгаарлагдаж байгаа бөгөөд зөрчсөн тохиолдолд шийтгэл нь хүндрэх юм.
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх найман жилийн дараа сэргэхэд тэрбээр 38 настай байх бол харцага Ц.Мөнхбаяр дөрвөн жилийн дараа 35, аймгийн арслан Б.Өсөхбаяр дөрвөн жилийн дараа 30 настай байх нь.
Улсын арслан Э.Оюунболд хамгийн олон удаа допинг хэрэглэсэн (гурван удаа) бөх бол Увс аймгийн Тэс сумаас допингийн шинжилгээнд нийт гурван бөх бүдэрсэн тохиолдол болж бүртгэгдэж байна.
2002 оноос бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн бөгөөд Улсын баяр наадам, Цагаан сар, түүвэрийн аргаар допингийн шинжилгээ авахад өдгөө 40 бөх допинг хэрэглэсэн нь тогтоогджээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)