Гараар татах хүчний спортын Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголоос ганц тамирчин Т.Эрдэнэхүү эх орноо төлөөлөн өрсөлдлөө.
Тэмцээний -125 кг-ын жинд Т.Эрдэнэхүү 80 кг-ыг татаж өрсөлдөн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.
Европ тивээс авсан Монголын анхны медаль бөгөөд Т.Эрдэнэхүү нь гараар татах хүчний улсын дөрвөн удаагийн аварга юм.