Монголын триатлонч Цэдэндамбын Цэрэнбат Японы Кисаразүд болсон тэмцээнд 2 цаг 7 минут 34 секундын амжилт үзүүлж, триатлоны стандарт зайд Монголын дээд амжилтыг гурав дахиа ахиулав. Ц.Цэрэнбат нь 1500 метрийн зайд 22 минут 13 секунд сэлж, дугуйн 40 км-т 1 цаг 7 минут 34 секунд жийж, гүйлтийн 10 км-ийг 37 минут 47 секундэд туулснаар нийт оролцогчдоос 10 дугаар байрт шалгарчээ. Харин 35-39 насны ангилалдаа дэд аварга болсон байна. Тэр өмнө нь 2022 онд Татеямад 2 цаг 10 минут 42 секунд, 2021 онд Йокохамагийн Дэлхийн аваргын цувралаар энэхүү үзүүлэлтийг 2 цаг 15 минут 53 секундаар шинэчилж байсан юм.