Монгол Улсын эрэгтэй шигшээ баг БНХАУ-ын Хандан хотод зохион байгуулагдаж буй 21 хүртэлх насны "FIBA 3x3 Ази Номхон далайн орнуудын"Nations League" тэмцээний STOP 4-ийн эхний тоглолтдоо АНУ шигшээ багийг хожлоо. Манай залуус маш өрсөлдөөнтэй тоглолтод багаараа 8 удаа хоёр онооны шидэлт амжилттай гүйцэтгэж, тоглолтын төгсгөлд тооны харьцааг 21-19 болгож ялалт байгууллаа.
Ийнхүү уг тэмцээнд манай U21 насны шигшээ баг хоёр дахь удаагаа сагсанбөмбөгийн эх орон гэгддэг АНУ-ыг илүүрхэж байна. Одоо тэдэнтэй 19:05 цагаас тоглохоор Чилийн багийнхан хүлээж байна.
Сэтгэгдэл (1)