Хонгконг улсад пауэрлифтингийн Ази Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр насанд хүрэгчдийн +120 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин О.Мөнхбат цээж шахалтын төрөлд алтан медаль хүртлээ. Булганы нутгийн унаган хүү О.Мөнхбат нь саяхан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлсэн бөгөөд Ази тивдээ нэг алт, хошой хүрэл медальтай тамирчин юм. Жингийнхээ улсын аварга шалгаруулах тэмцээнд таван жил босоо түрүүлж, дээд амжилтыг наймантаа шинэчилсэн хүчтэн билээ.