Туркийн бөх, нэрт тамирчин Таха Акгюль Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарладаг оны шилдэг эрэгтэй бөхөөр шалгарчээ. Тэрбээр энэ жил дэлхийн аваргад гурав дахь түрүүлсэн нь долоон жилийн дараах амжилт бөгөөд хагас шигшээд 2021 оны дэлхийн аварга Ираны бөх Амирхоссейн Зарег ялж, шигшээд Монголын тамирчин М.Лхагвагэрэлийг илүүрхсэн билээ.
Тэрбээр өдгөө 32 настай. Тэр Европын аваргад есөн удаа, Яшар Догугийн тэмцээнд таван удаа түрүүлсэн амжилтын эзэн. удаагаа аваргалсан. Хүнд жингийн 125 кг-д барилддаг Акгюль дэлхийн чансааны 68000 оноог цуглуулж, чансааг тэргүүлэн энэ оны шилдгээр шалгарлаа.
Л.Сайнаа