Ливерпүүл ПСВ Эйндховеноос Голланд довтлогч Коди Гакпог авахаар тохиролцсон гэж Голландын шигшээ багаас мэдээлжээ. Өдгөө 23 настай Гакпо Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, гурван гоол оруулж, Нидерландын шигшээ багийг шөвгийн наймд шалгарахад нь гол нөлөө үзүүлсэн юм.
Нидерландын шигшээ баг шөвгийн наймын тоглолтод дэлхийн аварга болсон Аргентины шигшээ багт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Ливерпүүл клуб 40-50 сая орчим еврог түүнд санал болгосон аж. Гакпо энэ улиралд ПСВ-гийн төлөө лигт 14 тоглолтод оролцохдоо есөн гоол оруулж, 12 оновчтой дамжуулалт өгсөн нь маш сайн үзүүлэлт юм.
Л.Сайнаа