Японы "Токио-2020" олимпын наадмын мөнгө, 2018 оны Бакугийн ДАШТ-ий алтан медальт, Өмнөд Солонгосын нэрт тамирчин Чо Гү Хам зодог тайлах болсноо олон нийтэд зарлаад байна. Өдгөө 30 настай тэрбээр саяхан их спортоос зодог тайлсан Японы нэр аварга Шохо Оно аваргатай он жавууд билээ. Тэрбээр өвдөгний бэртлийн улмаас олон жил зовсны эцэст жүдогийн ертөнцөд тамирчны замналаа өндөрлүүлж, үргэлжлүүлэн дасгалжуулагч хийх хүсэлтэй байгаагаа ярьжээ.
Чо нь Азийн наадмын мөнгө, хүрэл, Азийн аваргын хүрэл, "Гранд Слам", "Гранпри" ангиллаас долоон алт, нийт 17 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.
Л.Сайнаа