Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг шалгаруулах "Бөртэ чоно" ёслол үргэлжилж байна.
Оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар хүндийг өргөлтийн тамирчин МУГТ М.Анхцэцэг шалгарлаа.
Мөн шилдэг эмэгтэй тамирчнаар жүдо бөхийн тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн тодорлоо. Тэрбээр “Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Улаанбаатарын Их дуулгын алтан медаль хүртсэн юм.