UFC-ийн Алдрын танхимын алдарт тамирчин Стефан Боннар Пүрэв гарагт ажил дээрээ байхдаа зүрхний хүндрэлээс болж харамсалтайгаар нас баржээ. АНУ-д төрсөн, өдгөө 45 настай, тэрбээр UFC-ийн 93 кг-ын жинд 24 тулалдаж, есөн удаа ялагдал хүлээсэн юм.
UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт “Стефан Боннар бол октагон тэмцээнд оролцож байсан хамгийн чухал тулаанчдын нэг. "Түүний Форрест Гриффинтэй хийсэн тулаан энэ спортыг үүрд өөрчилсөн бөгөөд тэр хэзээ ч мартагдахгүй. Шүтэн бишрэгчид нь түүнд хайртай, тэр тэдэнтэй холбоотой байж, үргэлж тэдэнд хамгийн сайн сайхныг өгдөг байсан. Түүнийг үгүйлэх болно" гэжээ.
2005 онд "The Ultimate Fighter" шоуны нэгдүгээр улиралд өөрийгөө UFC-ийн шүтэн бишрэгчдэд танилцуулсан анхдагчийн нэг Боннар шоуны төгсгөлд Форрест Гриффинтэй бүх цаг үеийн хамгийн агуу тулаануудын нэгийг хийж, дараа нь UFC-ийн алдрын танхимд нэрээ мөнхөлсөн юм.
Л.Сайнаа