Өнгөрөгч 11 дүгээр сард буюу хөлбөмбөгийн ДАШТ эхлэх үеэр Английн Манчестер Юнайтед баг домогт тоглогч Кристинао Роналдутай хийсэн гэрээгээ цуцлах болсноо мэдэгдсэн. ДАШТ-ийг сэтгэл дундуур өнгөрөөсөн Роналду оны таамгийн дагуу Саудын Арабын "Аль Насыр" багтай 2025 он хүртэл гэрээ байгуулсан билээ.
Тус багаас түүнд жилийн 200 сая еврогийн цалинг амласан нь 2030 онд ДАШТ-ийг Саудын Арабд зохиохыг хүссэнтэй нь шууд хамааралтай гэж спортын судлаачид дүгнэж байна. Тэгвэл өдгөө 35 настай од өнөөдөр Саудын Арабт хүрэлцэн очжээ. үүнийг хүлээж авах ёслол өнөө орой орон нутгийн цагаар 19.00 (Улаанбаатарын цагаар 00:00) “Аль Наср” багийн “Мрсул парк” цэнгэлдэхэд болно. Ёслолд багийн 30 000 хөгжөөн дэмжигч оролцох юм байна.
Л.Сайнаа