"Белград-2022" чөлөөт бөхийн ДАШТ-ий эхлэхийн өмнөхөн бэртэл авч оролцож чадаагүй "Осло-2021" дэлхийн аварга Акари Фүжинами өчигдөр Токио хотын "Камизава" ордонд өндөрлөсөн Бүх Японы аварга шалгаруулах "Emperor Cup" тэмцээний 53 кг-ын жинд аваргалж, алтан медаль хүртлээ. Япон улсын бөхчүүдийн өнгөрөгч Парисын олимпын наадмын хамгийн эхний том сорилго болсон тус тэмцээнд Акари шигшээ барилдаандаа дэлхийн хошой аварга Харүна Окүног 5:0-ээр ялж түрүүлсэн удаатай.
Сарын өмнө 19 нас хүрсэн Фүжинами 2017 онд дунд сургуулийн улсын аварга шалгаруулах тэмцээний финалд ялагдсанаасаа хойш 106 дараалан ялалт байгуулж, гайхалтай цувралыг үргэлжлүүлж байна. Тэрбээр ингэхдээ гадаад, дотоодын нийт 29 тэмцээнд оролцож, завсаргүй алтан медаль хүртээд буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)