Францын хөлбөмбөгч Блез Матюиди зодог тайлахаар шийдвэрээ гаргажээ. 35 настай түүний хувьд Францын "Пари Сен-Жермен", Италийн "Ювентус" клубт лигийн аваргаар нийт долоон удаа тодорч байсан. Хамгийн сүүлд АНУ-ын "Мэйжер лиг"-ийн "Интер Майами"-д тоглосноос хойш жилийн хугацаанд өөр клубт талбайд тоглоогүй.
Матюиди 2010-2019 оны хооронд "Гурван өнгөтнүүд"-ийн төлөө 84 тоглолтод оролцож есөн гоол оруулж, 2018 онд дэлхийн аварга болж, 2016 онд ЕАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.