Чөлөөт бөхийн Бүх Японы аварга шалгаруулах Эзэн хааны цом буюу "Emperor Cup" тэмцээний эхний өдөр буюу өчигдөр өдгөө 33 настай Сосүкэ Такатани 92 кг-ын жинд алтан медаль хүртлээ.
Тэрбээр "Лондон-2012", "Рио-2016", "Токио-2022" олимпод оролцож, 2014 оны Ташкентийн ДАШТ-д 74 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 2011 оноос хойш 12 жил дараалан Японы аваргаар тодорч буй нь энэ юм. Ингэхдээ 74, 79, 86, 92 кг гэсэн дөрвөн өөр жинд түрүүлсэн анхны бөх болсон байна. Түүний өмнө нь Бүх Японы аваргад хамгийн олон удаа буюу 13 удаа түрүүлсэн хоёрхон хүн байдаг нь домогт Каори Ичо, Саори Ёшида нар юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)