Португалын Кристиано Роналдо, шинэхэн дэлхийн аварга Лионел Месси нараас олон гоолыг Франческо Камарда гэх АС Миланы залуу авьяастан оруулаад байгаа тухай спортын сайтууд мэдээллээ. Тэрбээр хэдийн гол агентуудын анхааралд өртөж, дэлхий даяар нэр алдартай болсон бөгөөд маш өндөр үнэлгээтэй довтлогч болоод байна. Учир нь тэр нэг тоглолтод дунджаар 5.5 гоол оруулдаг.
Франческо Камарда 14 настай бөгөөд АС Миланы академид 89 тоглолтод оролцож 485 гоол оруулсан аж. Тэрээр Миланы 19 хүртэлх насны залуучуудын багт дуудагдан нөхөрсөг тоглолтод оролцжээ. Камарда уг тоглолтод хоёр гоол оруулсан байна. Тэрбээр найман насандаа 40 тоглолтод оролцон 247 гоолыг оруулсан ажээ.