Бразилын хөлбөмбөгийн од, домогт тоглогч, дэлхийн гурван удаагийн аварга Пеле хорт хавдар хүндэрсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Өдгөө 82 настай тэрбээр гурван долоо хоногийн турш Изриалын эмнэлгийн асаргаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Пеле 2021 оны есдүгээр сард бүдүүн гэдэсний хорт хавдраа авхуулсан бөгөөд түүнээс хойш тогтмол эмчилгээ хийлгэж байсан юм. Энэ талаар Пелегийн охин Кели Насименто инстаграмдаа "Бидний гэр бүл зул сарын баярыг өнжихөөр боллоо" гэж бичжээ.
Сонирхуулахад, Пеле 92 тоглолтод оролцож 77 гоол оруулсан нь улсынхаа бүх цаг үеийн мэргэн бууч бөгөөд 1958, 1962, 1970 онуудад дэлхийн аварга болоход багаа тэргүүлсэн нэгэн. Бразилын хөлбөмбөгчид 2022 оны ДАШТ-ий шигшээ 16-д Өмнөд Солонгосын багийг хожсоныхоо дараа Пелегийн нэр, зураг бүхий лоозон барьж, түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Л.Сайнаа