Португалын хөлбөмбөгчин Кристиано Роналду Саудын Арабын “Аль Насыр” багт очиж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр ДАШТ-ий эхэнд Английн Манчестер Юнайтед багаас явсан. Испанийн "Marca" сонинд мэдээлснээр Португалын од Саудын Арабын "Аль Насыр" клубтэй гэрээ байгуулна хэмээн мэдээлжээ. Өдгөө 37 настай тэрбээр одоогоор Дубайд байгаа бөгөөд саяхан бэлтгэл хийж буй бичлэгээ нийтэлсэн байна.
Тодруулбал, Саудын Арабчууд 2030 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Улмаар тэд энэ ажилдаа Роналдуг туслуулах зорилготой байгаа тухай хэвлэлүүд мэдээлэв. Тэд түүнтэй 2025 он хүртэл гэрээ байгуулж, жилд 200 сая ам доллар буюу 175 сая фунт стерлингийн цалин өгөх санал тавиад байгаа ажээ. Харин Роналду Дубайд хэд хоног амраад он солигдохоос өмнө Саудын Арабд очиж хариугаа өгөх гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)