Хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооноос (Сonmebol) $10 сая долларыг гардан авчээ. Мөн $42 саяыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) тэдэнд олгосон аж. Ийнхүү шигшээ багийн шагналын мөнгө нь $52 сая долларт хүрээд байна.
Хэдийгээр тамирчдад бүх мөнгийг хуваарилахгүй ч нэлээд хэсэг нь ноогддог ажээ. Мөн энэ удаагийн ДАШТ-д оролцсон хөл бөмбөгийн холбоо бүр 9 сая ам.долларын шагналын мөнгө, мөн тэмцээнд бэлтгэсний зардал хэмээн 1.5 сая ам.долларыг хүлээн авна.