Жин тус бүрийн шилдэг 36 жүдоч өрсөлддөг энэ оны хамгийн сүүлийн тэмцээн “Мастерс” өнөөдөр Израилийн Йерусалем хотод эхэллээ. Тэмцээний 66 кг-ын жинд “Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, 2022 оны Азийн аварга, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү эхний барилдаанаа Пан Америкийн хошой аварга Бразилын туршлагатай жүдоч Эрик Такабатакэг даралтаар цэвэр яллаа.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Бавуудоржийн Баасанхүү 1/16-д “Челябинск-2014” ДАШТ-д Кубын нэрийн өмнөөс хүрэл медаль хүртэж байсан АНУ-д цагаачилсан Мария Селиа Лабордетэй барилдаж, торгуулиар цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Сэтгэгдэл (4)