Аргентинд Катарт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Францын шигшээ багийг хожиж, дэлхийн аварга болсон шигшээ багийн тамирчдаа угтан авч, баярыг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор өнөөдөр буюу энэ сарын 20-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж байгаагаа тус улсын Засгийн газраас мэдэгджээ.
Аргентины шигшээ баг 20-ны өглөө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод хүрэлцэн ирж, Аргентины ерөнхийлөгч тэднийг хүлээн авч уулзжээ. Тэд бас Аргентины Засгийн газраас зохион байгуулсан албан ёсны баярт оролцсон байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)