2018 онд ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга, энэ удаагийн ДАШТ-ий дэд байрын шагналт Францын шигшээ баг, "ПСЖ" клубийн тоглогч Килиан Мбаппе өнөөдөр /2022.12.20/ 24 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Мөн энэхүү баярт өдөр ДАШТ-ий дэд байрын шагналт шигшээ багийн тамирчдаа Францын ард түмэн баатрын ёсоор угтан авсан юм.
Тэрбээр 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Францын нийслэл Парис хотод мэндэлжээ. Түүний аав Камерун гаралтай бөгөөд хүүгээ Камеруны нэрийн өмнөөс тоглуулах санал тавьсан тус улсын шигшээ багийн эрх бүхий албан тушаалтнууд авлига өгөхийг хүссэн учир Францын иргэншил авч, шигшээ багт нь харьяалагдах болжээ.
Сонирхуулахад, Мбаппе энэ удаагийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг найман гоолтойгоор тэргүүлж, "Golden boot" шагналыг хүртсэн юм. Мөн тэрбээр 2018 оны ДАШТ-д 17 настай тоглож, хамгийн залуу тоглогчоор нэрлэгдсэн билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)