Хөлбөмбөгийн ДАШТ-ий дэд байрт шалгарсан Францын шигшээ багийнхан өнөөдөр төрөлх нутгийн нийслэл Парис хотноо газарджээ. Тэдний олон мянган хөгжөөн дэмжигчид "баатрууд" хэмээн хашхирч, халуун дотноор угтан авсан байна.
Тэд Аргентины шигшээ багтай гайхалтай тоглолтыг хийж, нэр төртэй хожигдсон билээ. Тэмцээний гол баатар Килиан Мбаппе хүндэтгэлийн индрийн голд зогссон байх бөгөөд цугласан олон Парис хотын төв талбайд салют буудуулж, уухайлан хүндэтгэл үзүүлсэн байна.
Хоёр багийн финалын тоглолт бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглолтоор нэрлэгдээд буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)