Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо /ДОТСХ/-ноос Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнийг энэ сарын 16-18-нд зохион байгууллаа.
Тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас найман тамирчин ой тогтоолтын олон улсын мастер цолны болзол хангасны зургаа нь анх удаагаа оролцож буй ажээ.
Мастерын болзол хангасан тамирчид:
1. Г.Наранцацрал - /Scutimind club/
2. Н.Нандин-Учрал - /Megamind club/
3. З.Намуун - /Wreck-it mind club/
4. Ц.Оюун-Эрдэнэ - /Wreck-it mind club/
5. Б.Дөлбаяр - /Deed club/
6. Э.Үүрийнцолмон - /Darkhan club/
7. Э.Хишиг-Эрдэнэ - /Deed club/
8. Ц.Номин-Эрдэнэ - /Wreck-it mind club/
Л.Сайнаа