Израилийн Йерусалем хотноо өнөөдөр буюу энэ сарын 20-22-нд жүдо бөхийн “Мастерс” тэмцээн болно. Энэхүү тэмцээн нь оны отгонд тооцогдох бөгөөд тэмцээнд манай улсын 14 жүдоч өрсөлдөнө. “Мастерс” тэмцээн нь 200 мянган ам.долларын шагналын сантай, нийт 59 орны 393 тамирчин өрсөлдөх юм байна.
Манай улсаас тус тэмцээнд 14 тамирчин оролцох байсан ч зардал, мөнгөний асуудлаас шалтгаалан таван тамирчин оролцохоор болжээ. Тодруулбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагвын удирдлага дор,
Эрэгтэйчүүд
- 60 кг: Ё.Басхүү, Г.Хэрлэн
- +100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүд
- 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар зодоглоно.
Хэсгийн барилдаан монголын цагаар 16:00 цагт, финал 22:45 цагт болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)