Энэ удаагийн ДАШТ-ий дэд байрын шагналт Францын шигшээ багийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Карим Бензема өнөөдөр 35 насныхаа төрсөн өдрөөр үндэсний шигшээ багаасаа албан ёсоор зодог тайлж буйгаа зарлалаа. Шигшээ багтаа тоглох эрхээ дэлхийн аваргын тэмцээний өмнөх бэтлийн улмаас алдсан тэрбээр "Гурван өнгөтнүүд"-ийн төлөө нийт 97 тоглолтод оролцож, 37 гоол оруулсан.
Тэрбээр Аргентины шигшээ багийн тоглогч Леонел Месситэй чацуу буюу 1987 онд төрсөн. Хэрэв Бензема дэлхийн аваргын өмнөхөн бэртээгүй бол Франц улс гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон байхыг үгүйсгэхгүй.
Хэдийгээр шигшээ багаасаа зодог тайлсан тэр Испанийн Реал Мадрид багтаа тоглосон хэвээр байх юм.
Л.Сайнаа