Бразилд зохиогдсон "Рио-2016" зуны олимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жингийн аварга, Италын бөх Фабио Базиле цаашид хуучин жиндээ барилдахаар төлөвлөсөн тухай олон улсын спортын сайтад мэдээлжээ. Тэрбээр өдгөө 28 настай.
Риогийн олимпын дараагаас тэрбээр жин өгсөж 73 кг-д барилдаж, "Их Дуулга", "Гранпри"-ээс алт, мөнгө, хүрэл медаль зүүснээс бусдаар амжилт тааруу байв. Тэгвэл Италийн жүдогийн 73 кг-ын жинд өрсөлдөөн ихтэй бөгөөд Мануэль Ломбардо, Жованни Эспозито гээд шилдэг тамирчдаас тодорч чадахгүйгээ мэдсэн Базиле хуучин жиндээ эргэн ирэхээр болжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)