Катарын Доха хотноо 11 дүгээр сарын 20-оос 12 дугаар сарын 18-ний өдрүүдэд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт, өчигдөр Аргентин, Францын шигшээ багуудын хооронд болж өндөрлөлөө. Тус тоглолтод Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг 3:3 харьцаатай оноо тэнцсэнээс нэмэлт цагт торгуулийн цохилтоор илүүрхэж, дэлхийд гурав дахиа аваргын цом өргөж, үнэнч шүтэн бишрэгчдээ баярлууллаа.
Тоглолтын эхний хагаст тэд 2:0-ээр илүүрхээд байсан боловч Францын шигшээ багаас тоглолтын хоёрдугаар хагаст Мбаппе гурван ч гоол оруулав. Тоглолтын 109 дэх минутад Аргентины шигшээ баг гоол оруулж, улмаар нэмэлт цагт тоглолтын хувь заяаг шийдлээ.
Ингэснээр дэлхийн шилдгүүдийн нэг Леонел Месси багийнхаа хамт дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болж, амжилтынхаа алтан хүснэгтийг бүрэн дүүргэж чадлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)