Магадлалын онолын эрдэмтэн мэргэд “хэрвээ” гэдэг үгийг өнгөрсөн цагт хэрэглэхийг зөвхөн утгазохиолд байдаг зүйл гэж унтраадаг. Харин ирээдүй цагт “хэрвээ”-г хэрэглэхэд ойшоож үзнэ. Тухайн үйл явдлын үр дүнг 50:50 гэсэн магадлалтай гэж тооцно. Иймээс, хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-тэй холбогдуулан “Хэрвээ финалд Өмнөд Америкийн багуудаас Аргентин биш Бразил шалгарсан бол Францыг хожих илүү боломжтой байсан” гэж ярихад ердөө л утга зохиол, кинонд яригдаж болох хийсвэрлэл байх нь.
Харин финалын тоглолт эхлэхээс өмнө амжиж, өөрөөр хэлбэл ирээдүй цагт “Хэрвээ Аргентин-Францын тоглолтод Европчууд хожвол хаалгач УгоЛьорис хөлбөмбөгийн хоёр ДАШТ-д дараалан Дэлхийн аварга болсон багийн анхны Ахлагч болно” гэж яривал биелэх магадлал нь 50:50 хувь болох нь.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий бүх цаг үеийн түүхэнд дараалан Дэлхийн аварга болсон багийн Ахлагч нь нэг хөлбөмбөгчин байсан тохиолдол байдаггүй. Аварга багуудын ахлагчдаас Аргентины Марадона, Бразилын Дунга нар ийм амжилт гаргахад тун ойртсон, гэхдээ чадаагүй. Домогт хөлбөмбөгчин Марадона нь Аргентиныг 1986 онд финалд шалгарч түрүүлэхэд, 1990 онд финалд шалгарч хожигдон мөнгөн медаль авахад багийн Ахлагч нь байсан. Дунга нь Бразилыг 1994 оны ДАШТ-д түрүүлэхэд, дараагийн 1998 оны финалд хожигдож мөнгөнмедаль хүртэхэд багийн Ахлагчийн туузтай явсан нэгэн.
Одоо 35-тай хаалгач Уго Лорес нь дөрвөн жилийн өмнөх “Россия 2018” ДАШТ-д Францыг дэлхийн аварга болоход багийн Ахлагч нь байсан. Өнөөдөр ч гэсэн үргэлжлүүлэн Францын шигшээгийн Ахлагч хийж байна. Францын хөлбөмбөгийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон 144 удаа шигшээ багтаа тоглосон рекордыг эзэмшигч Уго Льорис хэрвээ өнөөдөр финалын Аргентин-Франц тоглолтод талбайд гарвал өөрийн рекордоо эвдэж 145 тоглолтоор шинэ дээд амжилт тогтооно. Хэрвээ Францын баг Аргентиныг хожвол хөлбөмбөгийн хоёр ДАШТ-д дараалан Дэлхийн аварга болсон багийн анхны Ахлагч болно.
“Хэрвээ” гэдэг нь ирээдүй цагт 50:50 хувийн магадлалтай болохоор сөрөг талаас нь тооцоход Уго Льорис хаалгач Францын гарааны бүрэлдэхүүнд багтаж талбайд гарахгүй бол тоглолтын 144 гэсэн рекорд эвдэгдэхгүй, талбайд гарч тоглосон ч баг нь Аргентинд хожигдвол дараалсан ДАШТ-д түрүүлсэн багийн анхны Ахлагчийн амжилт гаргахгүй болох нь мэдээж.
Сэтгэгдэл (3)