БНСУ-д зохион байгуулж буй Зүүн азийн цомын тэмцээнд олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалаг амжилттай оролцлоо. 5 км "С" техникээр уралдсан эмэгтэй таван орны 20 тамирчнаас ОУХМ Э.Ариунтунгалаг тавдугаар байр эзлэн 86.88 оноо авлаа.
Энэ нь Монголын цаначин эмэгтэйчүүдээс хамгийн хамгийн өндөр амжилт үзүүлж хамгийн өндөр оноог авч байгаа анхны тохиолдол юм.
Эрэгтэйчүүдийн 10км "С" техникээр орны 41 тамирчин уралдсанаас ОУХМ Б.Ачбадрах 7-р байр эзлэн 93 оноо авч, улирлын эхний гараагаа өндөр оноогоор эхлүүллээ.