АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн болж байгаа бөгөөд Монгол улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор паралимпын алт, хүрэл, ДАШТ-ий хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө.
Тэрбээр 107 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.
Түүний оролцсон жинд Иран улсын тамирчин алтан медаль хүртсэн бол Йордан улсын тамирчин хүрэл медаль хүртэв.