Францын шигшээ багийн шилдэг тоглогч, 2018 оны ДАШТ-ий аварга, энэ удаагийн ДАШТ-ий аварын төлөө тоглохоор шалгаараад буй Килиан Мбаппэгийн дүү Этан Мбаппэ өчигдөр "ПСЖ"-ий нэгдүгээр багт анхны тоглолтдоо гарч, Парис"-ын эсрэг нөхөрсөг тоглолтод оролцжээ. Өдгөө 15 настай Этан нь Мбаппегаас долоон насаар дүү бөгөөд багийн хагас хамгаалалтад тоглодог ажээ.
Гадны спортын сайтад "Килиан Мбаппэ нь Этан Мбаппэ гэх дүүтэй бөгөөд дүү нь түүнээс долоон насаар бага. Тэд хоёр биенээ эцэг эхээс нь өгсөн хамгийн том бэлэг гэж хүлээж авдаг байна. Хэдийгээр Килиан Мбаппэ дэлхийн хоёр дахь хамгийн үнэтэй хөлбөмбөгч, дэлхийн аварга тамирчин боловч түүнийг одоо хэрнээ хүүхдээрээ байгаа гэдгийг санах хэрэгтэй. Дүүтэйгээ хэрхэн харьцаж байгаагаас нь түүнийг ямар жоохон хүүхэд болохыг нь харж болно" гэжээ.
Л.Сайнаа