Манай үндэсний бөхөд цол олгох улс, аймаг, сумын наадмаар даваа наймаалцдаг тухай хардлага яриа их гардаг. Хөлбөмбөгт үүнтэй төстэй, шүүгч нар талбайд гарсан багуудын тоглолтын үр дүнг урьдчилан наймаалцдаг гэсэн хардлага яриа бас их гардаг. ФИФА нийтийн энэ хардлага яриаг “олны үг ортой” гэсэн үндэслэлээр, улсуудын дотоодын лигийн тэмцээнд гэмт хэргийн шинжтэй батлагдсан тохиолдол нэг бус гарч байгааг анхаарч ДАШТ-ий тоглолтуудыг шүүлгэхээр шалгаруулж урьсан шүүгчдэдээ авилгад автагдахааргүй их хэмжээний цалин урамшуулал өгөх нь, болзошгүй наймаанд хориг болно гэж үздэг байна. ФИФА энэ удаад “Катар 2022”-т ажиллуулахаар шалгаруулж урьсан талбайн ерөнхий 36, хажуугийн 69, ведио бичлэг VAR-ын 24, нийт 129 шүүгч нэг бүрт 70 мянган ам.долларын цалин өгчээ.
Харин ДАШТ-ий хэсгийн шат, хасагдах шатанд ажилласан шүүгчдэд нэмэлт урамшуулал өгдөг уламжлалыг үргэлжлүүлэн хэмжээг нь шинэчлэн тогтоожээ. Үүнд: ____Хэсгийн шатны 48 тоглолтыг шүүсэн талбай, хажуугийн, VAR-ын шүүгч тус бүрт 3000 ам.доллар,
____Хасагдах шатны шөвгийн 16-гаас финал, хүрэл медалийн төлөөх 16 тоглолтыг шүүсэн талбай, хажуугийн, VAR-ын шүүгч тус бүрт 10000 ам.доллар өгөх тариф гаргажээ.
Ням гарагт болох финалын Аргентин-Франц тоглолтыг Польшийн шилдэг шүүгч Ш.Марчиняк багийнхаа хамтаар шүүн явуулна. Талбайд Ш.Марчиняк ерөнхий, П.Сокольницки, Т.Листкевич нар хажуугийн шүүгчийн ажиллах бол Т.Квятковский видео бичлэгийн тасалгаанд VAR-ын шүүгчээр сууна. Ерөнхий шүүгч польш эрхэм нь Хэсгийн шатанд Франц-Дани 2:1, шөвгийн 16-д Аргентин-Австрали 2:0 тоглолтод талбайн шүүгч хийсэн байна.
Сэтгэгдэл (1)