Өнгөрсөн 11 дүгээр сарын 20 эхэлсэн "Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ дуусахад ердөө хоёрхон тоглолт үлдээд байна. Тэмцээний аваргын төлөө дэлхийн хоёр удаагийн аварга Франц, Аргентины шигшээ багууд шалгаран үлдлээ.
Аргентинчуудын хувьд хэсгийн эхний тоглолтдоо Саудын Арабын шигшээ багт 2:1 харьцаатай хожигдож, тэмцээнээ сэтгэл дундуур эхлүүлсэн. Тэдний удаах тоглолтууд сайжирч, хэсгээ тэргүүлсэн билээ. Шөвгийн 16-д тэд Австралийг, шөвгийн наймд Нидерландыг, хагас шигшээд Хорватыг буулган авсан юм. Харин Францын шигшээ баг нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж, шөвгийн 16-д Польшийг, шөвгийн наймд Английг, хагас шигшээд Мароккогийн шигшээ багийг хожсон. Өнгөрсөн ДАШТ-ий аваргуудын хувьд аварга цолоо батлах хүндхэн тулааныг хийнэ.
Сонирхуулахад, Францын шигшээ баг түүхэндээ 1998, 2018 онуудад 20 жилийн зайтай аваргалсан бол Аргентины шигшээ баг түүхэндээ 1978, 1986 онуудад аварга болж байв. Ингэснээр хоёр энэ сарын 18-нд болох финалын тоглолтод хоёр багийн аль хожсон нь гурав дахиа дэлхийн аварга болж, жагсаалтын дөрөвдүгээр байрыг эзэгнэх ёстой.
ДАШТ-д Бразилын шигшээ баг таван удаа түрүүлж, нэгдүгээрт бичигддэг бол Герман, Италийн шигшээ багууд дөрвөн түрүүтэйгээр удаалж байна.
Л.Сайнаа