Монголын үндэсний бөхийн "Алтан цом"-ын төлөөх барилдааны шөвгийн найман багийн эхний тойргийн барилдаан энэ сарын 14-нд Булган, Төв аймгийн бөхчүүдийн барилдаанаар эхлэх байв. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас 2023 оны хоёрдугаар сар хүртэл хойшлуулжээ.
Тэмцээний шигшээ наймд Булган, Өвөрхангай, Увс, Төв, Архангай, Завхан, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн багууд шалгаран үлдсэн юм.
Эхний тойргийн оноолт:
- Булган аймаг - Төв аймаг
- Баянхонгор аймаг - Өвөрхангай аймаг
- Завхан аймаг - Баян-Өлгий аймаг
- Увс аймаг - Архангай аймаг
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)