Катарын Доха хотноо болж буй 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ дөрвөн багийн тоглолтууд өндөрлөж, Аргентин, Францын шигшээ багууд аваргын төлөө шалгаран үлдээд байна. Хагас шигшээд Аргентин Хорватын шигшээ багийг 3:0-ээр, Франц Мароккогийн шигшээ багийг 2:0-ээр хожсон юм. Багуудын шилдгээр Аргентины Лионель Месси, Францын Килиан Мбаппэ нарыг нэрлэж болно. Тэд ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг таван гоолтойгоор тэргүүлж буйн зэрэгцээ Францын “Парис Сэн-Жэрмэйн” клубт, багийн хамтрагчид юм. Тэгвэл Килиан Мбаппэ Мессиг тус клубт ирэх үеэр хэвлэлд ярилцлага өгч байжээ.
Тэрбээр “Мессиг манай багт ирнэ гэдгийн сонсоод дотроо их байрлаж, бас догдолсон. Багийн гишүүд бүгд л түүний талаар ярилцаж, над шиг догдолж байсан сан. Дэлхийн шилдэг хөл бөмбөгчинтэй хамт нэг багт тоглоно гэдэг бидний хувьд хамгийн том аз байсан. Одоо бидний үүрэг бол энэ хүчтэй бүрэлдэхүүнийг нэгдмэл баг болгох. Бид бүх цомыг өргөмөөр байна. Месси, Неймар хоёр манай багт байгаа цагт би од нь байж чадахгүй гэдгээ мэдэрдэг. Лео манай багт байгаа болохоор сэтгэл амар, хожигдоно гэсэн айдасгүй тоглодог. Тэгж байж би хэрэгтэй цагт өөрийн нөөц боломжоо гарган багтаа хожил авч чадна шүү дээ. Мессиг алхаж байхад дэргэд нь гүйж байгаадаа жаргадаг. Энэ чинь Месси шүү дээ, бурхан минь. Тэр бол шилдэг нь. Би түүгээр үргэлж бахархдаг" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)