Эх сурвалжуудын мэдээлснээр Батлан хамгаалахын болон Дотоод хэргийн их сургуулийн гурав болон дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг жагсаалд дайчлахаар сургуульд нь байлгаж байгаа ажээ. Тодруулбал, тус сургуулийн оюутнууд гэртээ харих боломжгүйгээс гадна сургуульд нь харгалзах багш байхгүй юм байна.
Цагдаагийн ахлагчийн сургуульд сурдаг оюутны ар гэр манай сайтын редакцтай холбогдлоо. Тэрбээр "Оюутнуудыг дайчлахаар сургуульд нь байлгаж байна. Тэд чинь оюутнууд шүү дээ. Талбай дахь нөхцөл байдал хүндэрвэл яах вэ. 18.30 цагийн үед холбогдоход дайчлахад бэлэн байгаарай гэх заавар өгсөн. Гарч болох эсэхийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Харин одоо утас нь холбогдохгүй, хаана, юу хийж явааг нь мэдэхгүй байна" гэв.
Эх сурвалж:Egvvr.mn