Португалын шигшээ баг Ганатай хийсэн тоглолтын үеэр Кристиано Роналду өөрийн дотуур өмд буюу бэлэг эрхтнийхээ хэсгээс ямар нэгэн зүйл гарган идэж байгааг харуулсан бичлэг цахим ертөнцөд тавигджээ.
Саяхан халагдсан Манчестер Юнайтедын од тэрбээр тус тоглолтын үеэр багаа удирдан зохион байгуулах чадвараа харуулаад амжсан нь хоёрдугаар үед ширүүн маргаантай торгуулийн цохилтоор гоолын салхийг хагалснаас харагдсан юм. Сэлекао Жоао Феликс, Рафаэль Леао нарын дамжуулалтаар дараагийн гоолуудыг оруулж, Португалыг шөвгийн 16-д шалгарах эхний суудалд суулгав. Гэвч тус тоглолтын үеэр түүний идсэн зүйл юу байсан эсэх дээр олон нийт чих тавин суусан юм. Тэгвэл манай сайтын зүгээс үүний учрыг олов.
Тухайн үйлдлийг шүтэн бишрэгчид нь ойлгохгүй байсаар байгаа бол спортын зарим судлаачид үүнийг эрч хүч сэргээх чихрийн үрэл хэмээн мэдэгджээ. Спортын тэмцээн уралдааны үеэр тамирчид гэнэтийн бие эрхтний сулрал, тамирдалтад өртдөг бөгөөд үүнээс сэргийлэх тусгай үрэл, шөрмөс таталтаас сэргийлэх хатаасан жимс зэрэг байдаг ажээ.
Л.Сайнаа