Сэлэнгэ аймгийн "Ургацын баяр"-т зориулсан барилдаан өчигдөр Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 32 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Таван хан" дэвжээ, "Аврагч" спорт хороо, "Мон Зол" ХХК-ийн бөх улсын начин Н.Баярбаатар түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Ажнай" корпораци, Зэвсэгт хүчний 350 дугаар анги, "Таван толгой" компанийн бөх улсын заан Ц.Одбаяр үзүүрлэжээ.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, "Таван хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Баатар Дулаан Хан" компанийн бөх аймгийн хурц арслан Д.Төрболд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Таван хан" дэвжээ, "Тахэй трейд" компанийн бөх аймгийн арслан Э.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.