Хөлбөмбөгийн ДАШТ-ий өчигдрийн тоглолтуудын эргэн тойронд болж өнгөрсөн хачирхалтай үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Нэг. Португал Урагвайг хожив
Урд шөнийн тоглолтод Кристиано Роналдугаар удирдуулсан Португалын шигшээ баг Луис Саурез тэргүүтэй Урагвайн шигшээ багийг 2:0 харьцаатай буулган авлаа. Энэ дэлхийн аваргад үзүүлэлт муутай байгаа Урагвайчуудын хувьд дөрвөн тойргийн дараах байдлаар хэсгээсээ гарна гэдэг боломжгүй зүйл болоод байна.
Хоёр: Таван баг хэсгээсээ гарах нь тодорхой боллоо
Шигшээ 32 багийн найман хэсгийн хоёрдугаар тойргийн дараах байдлаар шигшээ 16 буюу дараагийн шатанд шалгарах нь тодорхой болсон гурван байна. Энэ нь Испани,Португал, Франц, Бразил, Хорватын шишүээ багууд юм.
Гурав. Эмэгтэйчүүд, Хүйсийн тэгш байдал, Украины төлөө
Энэ ДАШТ өмнө жилүүдийнхээс илүү олны анхааралд буй нь дэлхий дээр өрнөж буй эрх чөлөө, шударга бусын төлөөх лоозонгууд юм. Өчигдөр болсон Португал, Урагвайн тоглолтын үеэр урдаа Superman-ы логотой, ардаа "Иран эмэгтэйчүүдийг хүндэл" гэсэн бичигтэй пудболк өмссөн залуу талбайд гарч эрх чөлөө, шударга ёсны төлөө солонгон өнгийн далбаа барин гүйлээ.
Дөрөв. Ганын шигшээ Соныг хожив
Африк тивийн төлөөлөл Гана улсын шигшээ баг өчигдрийн тоглолтод Сон Хэүн Минээр ахлуулсан Солонгосын хүчирхэг багийг 3:2 харьцаатай буулган авлаа. Эхний хагаст Гана хоёр ч гоолыг оруулаад байв. Хоёрдугаар хагаст хоёр минутын зайтай Солонгосын баг хоёр гоолыг оруулсан боловч яаж ч чадсангүй хожигдлоо.
Тав. Неймаргүй хожил
Бразилын шигшээ багийн үнэ цэнэтэй тоглогч Неймар Жуниор хэсгийн эхний тоглолтод бэртэл авсан. Түүний эзгүйд баг нь Швейцарын багийг 1:0 харьцаатай буулган авч чадлаа. Түүнийг шигшээ тоглолтуудад харна гэж найдаж байна.
Зургаа. Хоёулаа ганц сельфи хийчих үү?
Өчигдөр болсон Гана, БНСУ-ын шигшээ багуудын тоглолтын дараа Ганын багийн туслах дасгалжуулагч Сонтой зураг даруулжээ. Энэ нь ёожлол уу, хүндлэл үү эсэх дээр эргэлзээ төрүүлээд байна.
Долоо. Соны нулимс
Ганын шигшээ багт хожигдсоноосоо болоод Солонгосын багийн шилдэг тоглогч Сон Хэүн Мин нулимсаа барьж дийлсэнгүй. Хүнд бэртлээсээ эргэн ирээд удаагүй байгаа түүний хувьд хожигдол болгон хүнд тусах нь мэдээж.
Найм. Роналдугийн сэтгэл зүй
Өчигдрийн тоглолтын эхэнд Роналду өөрийнх нь зургийг дарах гэсэн гэрэл зурагчдаас залхсан үйлдэл гаргаж, чихээ даран гүйв. Энэ нь хэт олны анхаарлын төвд байснаас үйдсэн гэж үзэж байна.
Л.Сайнаа