Португалын шигшээ багийн хамгаалагч Данило Перейра бэлтгэлийнхээ үеэр гурван хавиргаа хугалсан учир хэсгийн үлдсэн тоглолтуудад оролцож чадахааргүй болжээ. Үүнтэй холбогдуулан Португалын шигшээ багийн дасгалжуулагч Фернандо Сантос хасагдах шат хүртэл төвийн хамгаалагч Данило Перейрагүй тоглож магадгүй хэмээн эмээж байгаа тухайгаа мэдэгджээ
ПСЖ клубийн тоглогч тэрбээр өнгөрсөн бямба гарагийн бэлтгэлийн үеэр гурван хавиргаа хугарсан нь маргааш хийх хэсгийн гол тоглолт болох Уругвайн шигшээ багийн эсрэг тоглолтод ялагдал хүлээж магадгүй гэсэн айдсыг ч мөн дагуулсаар байна.
Л.Сайнаа