Бид та бүхэнд хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд хамгийн хурдан хаалганд орж байсан 10 гоолыг танилцуулж байна.
1. Хакан Шүкүр - 2002 оны ДАШТ-д тэрбээр Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглох үеэрээ 11 секундэд Өмнөд Солонгосын хаалганд гоол оруулсан байна.
2. Вацлав Масек - Тэрбээр 1962 оны ДАШТ-д Чехословакийн шигшээ багаас Мексикийн хаалганд 15 секундэд гоол оруулж байв.
3. Эрнист Лехнер - Тэрбээр 1934 онд Герман, Австралийн шигшээ багийн тоглолтын үеэр Австралийн хаалганд 25 секундэд гоол оруулсан юм.
4. Брайан Робсон - Тэрбээр 1982 оны ДАШТ-д Английн шигшээ багт багтаж, Францын хаалганд 28 секундэд гоол оруулжээ.
5. Клинтон Дрю Демпси - 2014 онд болсон ДАШТ-д АНУ, Ганын тоглолтын үеэр Ганын хаалганд 30 секундэд гоол оруулсан.
6. Бернард Лакомбэ - Тэрбээр 1978 онд Италийн хаалганд 31 секундэд гоол оруулсан Франц тоглогч юм.
7. Арни Нибэрг, Эмели Вейнантэ - Энэ байрт хоёр хүн багтдаг. Эхнийх нь Швед, Унгарын шигшээ багуудын тоглолтын үеэр , нөгөөх нь Франц, Бельгийн тоглолтын үеэр тус тус болжээ. Уг үйл явдлууд 1938 онд болсон бөгөөд тэд 35 секундэд гоол оруулсан байна.
8. Энэхүү байрыг мөн л хоёр тоглогч эзэмшдэг. Эхнийх нь Адалберт Дэсү Румыны шигшээ багаас Перугийн хаалганд 1930 онд, нөгөөх нь Сэүн Зин Пак Хойд Солонгосын шигшээ багаас Португалын хаалганд 1966 онд гоол оруулж байжээ. Тэдний амжилт 50 секунд.
9. Целсо Аяала - Тэрбээр 1998 онд Парагвайн шигшээ багаас Нигерийн хаалганд 52 секундэд гоол оруулж байжээ.
10. Матиас Жорженсин - Тэрбээр 2018 онд Данийн шигшээ багаас Хорватын хаалганд 55 секундэд гоол оруулж байв.
Л.Сайнаа