ОХУ-ын чөлөөт бөхийн Иван Поддубный (PWL-3) мэргэжлийн гурав дахь удаагийн лиг арванхоёрдугаар сарын 20-нд Кыргызстаны нийсэл Бишкект зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн лигт бөхийн гурван төрөлд 12 халз барилдаан болох бөгөөд манай улсаас шинэхэн гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл, ОУХМ Төмөр-Очирын Тулга нар урилгаар оролцох юм.
65 кг-ын жинд Т.Тулга энэ жилийн Оросын аварга дагестаны Ибрагим Ибрагимовтой, 125 кг-д М.Лхагвагэрэл “Токио-2020” олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Ираны Амир Заретэй тус тус хүч үзнэ. Тэд тавдугаар сард Москвад болсон анхны лигт мөнгөн медаль хүртсэн.