Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчдыг төрийн дээд цол, одонгоор шагнасан билээ.
Энэ өдөр спортын салбараас есөн гавьяат мэндэлсний нэг нь пара теаквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпийн анхны эмэгтэй гавьяат Х.Энхтуяа.
Гавьяат тамирчин цолоо хүртээд гарч ирэхдээ хэвлэлд өгсөн ярилцлагын дараа микрофоныг нь энгэртээ зүүсэн чигтээ явсан хөгжилтэй явдал болжээ. Түүний талаар "Мөнгөн цагираг" клубийн тэргүүн Г.Нямдорж өөрийн цахим хаягтаа ийн бичжээ.
МУГТ Х.Энхтуяа нь олон улсын хэмжээний мастер, 2017 оны дэлхийн аварга, 2019 оны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медаль, 2021 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин юм.
М.Сүхэхэй
Сэтгэгдэл (2)