Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиож байна. Энэхүү өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан эхлэх гэж байна.
Энэхүү барилдаанд Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол хүртсэн Улсын заан М.Лхагвагэрэл барилдаж буй нь хүндэтгэлтэй зүйл юм.
Тэрбээр өнөөдөр өглөө Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээ гардан авсан билээ. Харин одоо Монгол бахархлын өдрийн 256 бөхийн барилдаанд барилдахаар бөхийн өргөөнд хүрэлцэн ирлээ.
Сэтгэгдэл (5)