Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиож байна. Монголчууд энэ өдрийг “Монгол бахархалын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлээд 10 дахь жилтэйгээ золгож байна.
Энэ өдөр Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаан аварга цолтой гурав, арслан цолтой нэг, гарьд цолтон нэг, заан цолтон зургаа, 11 харцага цолтой бөх зодоглоно.
Мөн энэ жилийн наадмаар улсын заан цолны болзол хангасан чөлөөт бөхийн ОУХМ М.Лхагвагэрэл, жүдо бөхийн ОУХМ, улсын начин О.Цэцэнцэнгэл нар анх удаагаа бөхийн өргөөнд барилдана.
2012 оноос эхлэн зохион байгуулж буй “Монгол бахархалын өдөр”-ийн анхны барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, арслан Ц.Содномдорж үзүүрлэж байв. Дараа жил нь аварга Ч.Санжаадамба дахин түрүүлсэн бол 2014 онд гарьд Ө.Бат-Орших, 2015 онд аварга П.Бүрэнтөгс, 2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва, 2017 онд гарьд Н.Ганбаатар, 2018 онд улсын заан Д.Анар, 2019 онд улсын начин Н.Баярбаатар, 2020 оны барилдаан “Covid-19” цар тахалыг улмаас өнжиж, 2021 онд гарьд Ө.Бат-Орших нар түрүүлжээ.
Тус барилдаанд аварга Ч.Санжаадамба, гарьд Ө.Бат-Орших нар хоёр удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг бол аварга С.Мөнхбат, улсын начин Э.Даш нар тус бүр хоёр удаа үзүүрлэсэн юм.
Энэ барилдаанд өндөр цолтой түрүүлсэн бөх нь П.Бүрэнтөгс (улсын арслан) бол хамгийн бага цолтой нь улсын начин Н.Баярбаатар юм. Энэ жилийн барилдаанд харин хэн түрүүлэх бол?
А.Сүх