Тайланд улсын Паттаяа хотод гар бууны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 3-нд болно.
19 дэх удаагийн тэмцээнд манай улсаас Монголын практик буудлагын холбооны ерөнхийлөгч Д.Наранбаатарын удирдлага дор насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Дашдэмбэрэл, Ц.Дашдэмбэрэл, Б.Алтанбагана, Д.Энхбаатар, Д.Хатанзаяа, эмэгтэйчүүдэд Э.Эрдэнэхалиу нар өрсөлдөх бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Н.Амир, охидод Д.Намуун нар өрсөлдөхөөр Тайланд улсыг зорив.
Тус тэмцээнд Монголын багийг дасгалжуулж буй Д.Наранбаатар 2018 онд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хамгийн өндөр амжилт юм. Гурван жил тутамд зохион байгуулагддаг ДАШТ-д манай улсын тамирчид хоёр дахь удаагаа оролцох гэж байна.