Дартсын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Их Британийн харьяа Гибралтар улсад боллоо. Тус тэмцээнд Монголын өсвөр үеийн дартсчид эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртэн түүхэн амжилт үзүүлэв. Манай улсаас Г.Ананд, Г.Анужин, Х.Тэргэл, Б.Хулан нарын өсвөрийн дөрвөн тамирчин дасгалжуулагч Х.Одбилэгийн удирдлага дор оролцсон бөгөөд хэсгийн тоглолтод Англид 1:4, Гибралтарт 3:4-өөр хожигдсон бол Шинэ Зеландыг 4:1-ээр, Германыг 4:1-ээр, Шотландыг 4:0-ээр буулган авсан байна. Тэмцээний хасагдах шатанд манай тамирчид Уэльсийг 4:3-аар, шөвгийн наймд Ирландыг 4:3-аар тус тус хожиж хагас шигшээд Англид 1:4-өөр хожигдож медалийн болзол хангаcан байна.
Тэмцээнд Австрали, Англи, Бельги, Канад, Дани, Герман, Гибралтар, Нидерланд, Ирланд, Итали, Монгол, Шинэ Зеланд, Хойд Ирланд, Шотланд, ӨАБНУ, Испани, АНУ, Уэльс зэрэг орны багууд өрсөлдсөн юм.