Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу арваннэгдүгээр сарын 24-ний эл өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. “Монгол бахархалын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлээд 10 дахь жилтэйгээ золгож байна.
Энэ өдөр 256 бөхийн барилдаан болдог нь хамгийн сонирхолтой нь. Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилдсан бөхчүүд л зодоглох боломжтой юм.
2012 оноос эхлэн зохион байгуулж буй “Монгол бахархалын өдөр”-ийн анхны барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, арслан Ц.Содномдорж үзүүрлэж байв. Дараа жил нь аварга Ч.Санжаадамба дахин түрүүлсэн бол 2014 онд гарьд Ө.Бат-Орших, 2015 онд аварга П.Бүрэнтөгс, 2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва, 2017 онд гарьд Н.Ганбаатар, 2018 онд улсын заан Д.Анар, 2019 онд улсын начин Н.Баярбаатар, 2020 оны барилдаан “Covid-19” цар тахалыг улмаас өнжиж, 2021 онд гарьд Ө.Бат-Орших нар түрүүлжээ.
Тус барилдаанд аварга Ч.Санжаадамба, гарьд Ө.Бат-Орших нар хоёр удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг бол аварга С.Мөнхбат, улсын начин Э.Даш нар тус бүр хоёр удаа үзүүрлэсэн юм.
Энэ барилдаанд өндөр цолтой түрүүлсэн бөх нь П.Бүрэнтөгс (улсын арслан) бол хамгийн бага цолтой нь улсын начин Н.Баярбаатар юм. Энэ жилийн барилдаанд харин хэн түрүүлэх бол?
А.Сүх
Сэтгэгдэл (4)